kalimah.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

алтан ураг (altan urag) – хөх толботон (blue mark) كلمات اغاني

Loading...

хөх толботон (blue mark) lyrics
миний нутгийн хөх тэнгэр
мөнх мандах шаргал наран
дов толгод уудам хөндий
дөрвөн зүг найман зовхис
алтай хангайн сүрлэг уулс
ар монголын эзэнт гүрэн
монгол гэдэг нэрийн дор
мөнх мандсан үнэн түүх
далай чингис эзэнтэй
даяар дуурсах их монгол
тэнгэр мэт дуурсгалтай
туурайн төвөргөөнт монгол түмэн

гал усаа тахиж ирсэн
газар шороог дээдэлж шүтсэн
их хаадын удам угсаа
эгнэгт дуурсах монгол мину
уудам сайхан тал нутаг
уран хуурын эгшигт татлага
уртын дууны уухай түрлэг
унаган хүлгийн уянгат гийнгоо
төр түмэн нь өлзий хишиг
тулгар төр нь эзэн чингис
түмэн үеийн түүхт соёл
тэнгэр хишигт хөх монгол
өүлэн эхийн ачлал сургаал
өндөр дээд босоо бичиг
өргөн уудам тал нутаг
өвөг дээдсийн нандин шүтээн
үе дамжсан монгол түмний
өргөө нь байсан хар хорум
өдгөө цагийн монгол түмний
өвлөж авсан эх өлгий
өглөө бүхний мандах наран
өнө мөнхийн эзэн заяа
өвлөж ирсэн зан заншил
үүрд мөнхийн монгол заяа

كلمات أغنية عشوائية

اهم الاغاني لهذا الاسبوع

Loading...