kalimah.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

mop-g – pablo picasso كلمات اغاني

Loading...

пабло пикассо (чи бол)
пабло пикассо (чи бол)
пабло пикассо (чи бол)
пабло пикассо

[бадаг 1]
хэн ч хараагүй байж бүгд бурхан бодит гэдэг
уулзаж үзээгүй байж бид түүний зочид гэдэг
бурхны тушаал гэж бузар хэргээ нуун дарна
хамаг амьтны тусын төлөө устгана хэдэн зуугаар нь

бурхан байсан байгаагүй ч чамд туслах завгүй байгаа
учир нь энэ дэлхий дээр өчнөөн хүүхэд ээж аавгүй байгаа
тэр хичнээн агуу ч ядарч үхэх нь холгүй байгаа
учир нь энэ дэлхий дээр өчнөөн хүмүүс идэх хоолгүй байгаа

түүний агуу номлол гаж дэлхийг төгс болгоно
нэгийг хүчтэй болгоход нөгөө хэсгийг нь мөхөс болгоно
бурханд итгэж болно, гэхдээ түүний төлөө байлдах хэрэггүй
түүнд итгэж болно, гэхдээ надад туслана гэж найдах хэрэггүй

нүгэл хийснийхээ дараа аврал эрэн мөргөх хүмүүс
нүглийг хүсдэггүй, түүний төлөө халуун цусаа өргөх хүмүүс
хэт их туйлширсан яг л давс нь ихэдсэн хоол шиг
ноёныхоо гутлын уланд дарагдаж хэвтсэн боол шиг

[дахилт x2]
чиний амьдралыг чамаас өөр хэн ч шийдэхгүй ээ
хүний амьдралыг бурхан мэдэхгүй ээ
чиний төлөө чамаас өөр хэн ч юу ч хийдэггүй ээ
ихэнх хүмүүс итгэнэ, гэхдээ би тэгэхгүй ээ

[бадаг 2]
хажууд суух өвөө эмээ залуу насаа дурсахад
гадаа орох бороон дусал цонх даган урсахад
автобусанд сайхан бүсгүй дуртай дууг чинь аялахад
унтаад өглөө сэрэхэд чинь анхны цас хаялахад

аав ээж чинь чамайг бяцхан амьтан гэж дуудахад
буцаад эвлэрнэ гэдгээ мэддэгч найзуудтайгаа муудахад
жаахан бяцхан дүү чинь чамайг даган тийчлэхэд
хайртай хүн чинь чамд түрүүлж хайраа илчилхэд

энэ мөчүүдэд чи яг юуг мэдэрдэг вэ?
энэ моп-жытой адил сайхан зүйлийг мэдэрдэг үү?
үгээр хэлэхийн аргагүй инээмээр мөч байдаг
амьдрал бидэнд аз жаргалыг алгуурхнаар өгч дайлдаг

төгсгөл биш өрнөл болгож чимх зовлонг нэмдэг юм
хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон чамайг чимдэг юм
моп-жы энд та бүхнийг түр саатуулъя
амьдралд байдаг сайхан мөчүүдийг дурсаад дуулъя

[дахилт x2]
чиний амьдралыг чамаас өөр хэн ч шийдэхгүй ээ
хүний амьдралыг бурхан мэдэхгүй ээ
чиний төлөө чамаас өөр хэн ч юу ч хийдэггүй ээ
ихэнх хүмүүс итгэнэ, гэхдээ би тэгэхгүй ээ

كلمات أغنية عشوائية

اهم الاغاني لهذا الاسبوع

Loading...