gangbay – ulaangotham كلمات اغاني
ulaangotham (lyrics)
bom_bah
bo_bo_bom_bah bah
bom_bah
bo_bo_bom_bah bah
yeah
би уучлал хүсэж байна мөнх хөх тэнгэрийн нүднээс
уучлашгүй нулимс урсаж байна бидний нүднээс
татгалзах хэрэг алга монгол улсаас зайлах бизнес
итгэх ч арга алга аягүй бол энэ нийгэм бизнес
сарын цалингаараа бараг ганц тамхи авна түцнээс
халтар амьдарч байна хэн нэгэн даргын хүүгийн пүүзнээс
царайчилна тэжээвэр гичийгийнх нь хоолны бизнес
яаж дасав ах минь энэ амьдралдаа яг хэзээнээс вэ?
сэгс цагаан богд ч хайгаад олохгүй байна гэнэ лээ
монгол хүний саруул ухаан чи яг хаана байна вэ?
шударга бусаар олох цусаар солих мөнгөн дээр үү?
эсвэл хайртай даргынхаа цагаан бөгсөн дээр үү?
дарга найзгүй бол, ажил хийлгэхгүй
ажил хийхгүй бол, халтар цаас үгүй
халтар цаасгүй бол, үхэх ч газар үгүй
ийм хотод залуучууд амьдрах дургүй!
bom_bah
bo_bo_bom_bah bah
bom_bah
bo_bo_bom_bah bah
чаддаг нь жаргаж, чаддаггүй нь зовдог хорвоо
чадаж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн кофенд норвоо
хоёрийн хооронд баяраас баярын хооронд архинд орвоо
зовоож чадахгүй юу, зовсон эхийн нулимс шорвог
ядуу монголчуудын зурагтаар нь сугалаа гардаг
ялуулсан даргынхаа даапаалахыг зурагтаар л хардаг
энгийн ардууд учраа олохгүй аргаа бардаг
ийм л байсан, ийм л байдаг, энэ бол байдаг л бадаг
ээжүүдийн эцсийн арга, энд тэндэхийн ганган хадаг
шинэ жилийн орой энэ жил сайжирна гэж дандаа шаадаг
зовлон үзсэн монголчууд, зовлон сайн даадаг
монголчуудын ерэн хувь нь модон жорлонд баадаг
мөрөөдөл байна гэхдээ хөрчихсөн үнэнг би яах вэ?
гэж ярьж байгаа залуучууд эндээс дүрвэхгүй гээд яах вэ?
дүрвэх чадалгүй хүмүүс нь эндээ үлдээд яах вэ?
дөчин жил шүдээ зуугаад эцэст нь нүдээ анихуу?
хүүхэд байхдаа анзаардаггүй байсан худал хуурмаг дундаа би өөрөө амьдарч, залхаж, шантарч, итгэл минь дундарч
энд амьдрах хүсэлгүй залуучуудын нэгэн адилаар
урам минь хугарч, ийнхүү дуугарч байна
нүдэн дээр минь зовж байгаа хүмүүсийн өмнө жаргах хүсэл бидэнд үгүй
уг нь хаана ч байхгүй цэлмэг хөх тэнгэр, уужим газар нутагтай ч одоо үгүй ээ
үр минь чи миний маргааш сэрэх шалтгаан, энэ бол бидний эндээс маргааш явах шалтгаан
би уучлал хүсэж байна мөнх хөх тэнгэрийн нүднээс
уучлашгүй нулимс урсаж байна бидний нүднээс
татгалзах хэрэг алга энэ улсаас зайлах бизнес
итгэх ч арга алга аягүй бол энэ нийгэм бизнес!
كلمات أغنية عشوائية
- julia cole › julia cole – my home too (my voice too) كلمات اغاني
- lil karlix › lil karlix – worth lt كلمات اغاني
- mark lower › mark lower – heart blows up كلمات اغاني
- tanja lasch › tanja lasch – du erinnerst mich an ihn (new mix) كلمات اغاني
- demriehbk › demriehbk – shameful كلمات اغاني
- gentil misigaro › gentil misigaro – zamura (mfite impamvu ibihumbi) كلمات اغاني
- bodhaktan › bodh’aktan – à boire كلمات اغاني
- cazzi opeia › cazzi opeia – rich كلمات اغاني
- los audio kimikos › los audio kimikos – from the heart كلمات اغاني
- jb › jb – diamonds كلمات اغاني