
номин талст - одод хулжихад lyrics
тэнүүн сарны хормойдоо
сэрүүн хонодог 2 цолмон
тэнгэрийн цэнхэр хацарт
нулимс шиг харагдах чинь юу вэ
аргадъя чамайгаа аргадъя
ахиад миний цолмон харагдаач
үүрээр үгүй юмаа гэхэд
үдшээр ч болов үзэгдээч
одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ
одоо л чи минь наддаа ирмээр байх юм даа
зүүдлээд өнжсөн саран гадаа байхад
зүрхнээс минь чи юунд холдоно вэ
цэлмэг тэнгэрийн хаяан доор
сэрсэн тэнгэрийн хаяан дор
инээж хоцрох цолмон минь
сэтгэлийн 2 хацарт намайг үнсээгүй чинь юу вэ
хүлээнэ би чамайгаа хүлээнэ
миний харцанд чи минь үзэгдээч
үдшээр үгүй юмаа гэхэд
үүрээр ч болов харагдаач
одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ
одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа
зүүдлээд өнжсөн саран гадаа байхад
зүрхнээс минь чи юунд холдоно вэ
санасан сэтгэлийн үзүүрт
сэрүүн харагдах 2 цолмон
санан санандаа гэх шиг биенээ харуулдах нь юу вэ
аргадъя чамайгаа аргадъя
ахиад миний цолмон харагдаач
үүрээр үгүй юмаа гэхэд
үдшээр ч болов үзэгдээч
одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ
одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа
зүүдлээд өнжсөн саран гадаа байхад
зүрхнээс минь чи юунд холдоно вэ
одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ
одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа
зүүдлээд өнжсөн саран гадаа байхад
зүрхнээс минь чи юунд холдоно вэ
зүрхнээс минь чи юунд холдоно вэ
كلمات أغنية عشوائية
- toby - remind me lyrics
- cäpellä (rapper) - home lyrics
- korpsebunny - erratic^w^ lyrics
- class a - 3ampeppermint lyrics
- traian (xraian) - fetele rele lyrics
- afro s - thug love lyrics
- michael best - bay street lyrics
- ak benjamin - beautiful insanity lyrics
- d.masta - русские евреи (russian jews) lyrics
- e5 - sea of memory 2021 lyrics