
opozit - gegeen cagaan ugloo كلمات أغنية
борооны үүл хурдгүй өнгөрсөн цагийн эхлэлд
бойтогноосоо дөнгөж салсан 2 жаалын хийсэл нээлт
найз, үеийн нэгнээс яагаад ч юм өөримсөг
найз, үхэх хүртэл нэхэл хатуу ертөнцөд
жартгар нүдээрээ жаргал дуудаж жавар үргээнэ
жаахан ч гэсэн хуваагаад л иддэг ховорхон хүн
жанибек гүррагчаа 2 шиг сураггүй ч
жаазанд бол байгаа зураг нь харин сураггүй
тэгээд салдгүй тэнэг новш байхад тэр л миний хажууд
тэнцвэртэй бай гэж тэнгэр үгээрээ тэжээж
тэртээ алсыг зорихоо ч тэр л хэвээрээ хээв нэг
тэнэг минь чи жаргана шүү гэж чихэнд шивнээд
эргэж ирэхгүйгээр манийг орхиод одсон
энэрэл урьдынхаараа нэг л өдөр ирнэ гэж бодсон
гэвч одоо хүртэл байдаггүй утас нь унтраатай
гэгээн цагаан өглөөгүүр сэтгэл нэг л уйтай
хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон
нүдэнд харагдана уугаа, уугаад л суугаа
бодолгоо дарагдана хэлээ залгисан юм шиг дуугаа
гарыг минь чанга атагад явах нь сүүлийнх байсан гэж хэн мэдлээ
гарцаа байхгүй ээ, учрах л ёстой чи ахиад мэндлэнэ
нэг амь тасрахад нэг нь мэндэлж
нилээдгүй хэцүү байсан ч энэ хүн элгийг минь дэвтээж
хувьтай сарахад бүрийг чамтай тулгаж ууна
хуучны танил чамайг хагацал улам эрхэм болгожээ
хэлсэн шүү гэж ам өчиг авдаг шигээ
уулза өдрөө товлочихоод ирэхгүй байна гэж санасангүй
бусдыг хайрлаж, бусдаар хайрлагдаж явсан
баталгаа нь энэ олон хүмүүсийн цээжнээсээ хальсан нулимс
нааш ир гэхийн завдалгүй цаг хугацаа дэндүү хурдан
найрын ширээн дэр нэг хундага илүүдэж чамаар дутна
эхийн элэг эмтэрч бүсгүйн хөнжил эзгүй
хэдий тийм ч гэсэн одоо чи салхи шиг эрх чөлөөтэй
хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон
хажууд байна хажууд байна чи хэлэх үгийг чагнаад
хамгийн сүүлд зогсож байсан шигээ нүдээрээ намайг тавлаад
хожим хаа нэгтээ уулзах юм шиг холын холыг зорьсон
хоцроод үлдсэн манийгаа хойноо гээгээд одсон
كلمات أغنية عشوائية
- tomas ledin - för dina ögons skull كلمات أغنية
- grace carter - amnesia كلمات أغنية
- t-connection - spend the night with me كلمات أغنية
- poisonblack - the halfway bar كلمات أغنية
- jarvis church - all i ever wanted كلمات أغنية
- the latin rascals - it must be you كلمات أغنية
- gustavo almeida - a punto كلمات أغنية
- the fiery furnaces - tropical iceland (single version) كلمات أغنية
- mike doughty - bus to beelzebub كلمات أغنية
- mrtn - amour salvateur كلمات أغنية