
nisvanis - gants biye zaluu كلمات أغنية
хааяа будаа болдог өрөө үүдэнд ирдэг олон зочны
үлдээсэн элдэв тэмдэг үнгэгдсэн шалны таар
цэвэрлээгүй удсан шал услаагүй удсан цэцэг
унтарсан зуух шиг ор дэр сүмийн балгас шиг гал тогоо
цай давс гоймон авах тухай цаасан дээр тэмдэглэсэн бичиг
цаана нь үнэнч хань болсон түлхүүр цаг арав хагас боллоо …
одоо босъё доо еээ, одоо босъё доо,
одоо босъё доо, одоо босъё доо еээ
тамхины бохь ханхалсан ширээ тарааж хаясан сонин сэтгүүл
талхны хатсан зүсэм үртэс таваг дээр хуучирсан тос
олон халаасан зэлгээн цай ойрмогхон хоногт хиамыг
огтолж байсан мохоо хутга ёотонгийн хогтой дийз
бохирдсон дотуур хувцас удсан шөлний эхүүн үнэр
ханан дээр ялаа алсны мөр хайчилж наасан хүүхний зураг
хэрүүлийн үеэр нэгэн цагт сөнөсөн толины хэлтэрхий
савангийн хөөсөнд зуурагдаж өнгөө алдсан сахлын машин
яа за нэг ганц юм наахуу хоёулаа … за тэгий
كلمات أغنية عشوائية
- benjaminimal - fun كلمات أغنية
- agxsh - riki كلمات أغنية
- xpainwarriorx - idek (freestyle) كلمات أغنية
- benjaminimal - good weather كلمات أغنية
- furby - livin'in jam كلمات أغنية
- joan carver - stay كلمات أغنية
- lucafromjupiter - sex in dubai. كلمات أغنية
- bremmy - forgive you كلمات أغنية
- kiyanov - gbc كلمات أغنية
- k. forest - bad neighbors كلمات أغنية